Зээлийн хороод

Зээлийн хороод

Зээлийн хороодын зорилго нь зээлийн ажилтны боловсруулсан зээлийн судалгаа, шинжилгээ, баримт бичгийг бүрдэлд хяналт тавих, зээлийн зориулалт, барьцаа хөрөнгийн хүрэлцээ, зээл хүсэгчийн эрсдэлийн хянаж зээлийн хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэх, зээлийн багцын чанар, зээлийн бодлого, журмын үр ашигт байдал хяналт тавихад оршино.

Зээлийн хорооны гишүүнчлэл, эрх мэдэл, үүрэг, хариуцлага

Зээл шийдвэрлэх эрхийн хэмжээнээс хамаарсан 4-н зээлийн хороотой.

Тооцооны төвийн зээлийн дэд хороо

Тооцооны төвийн зээлийн дэд хороо нь Тооцооны төвийн эрхлэгч, зээлийн ажилтан, ахлах теллер гэсэн бүрэлдэхүүнтэй байх бөгөөд хамгийн багадаа 3-н хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Батлагдсан зээл шийдвэрлэх эрхийн хэмжээнээс хамааран долоо хоногт хамгийн багадаа нэг удаа хуралдах ба хорооны гишүүдийг Удирдлагын хорооны хурлаас томилно. Хорооны хурлын даргаар тооцооны төвийн эрхлэгч ажилладаг.

Тооцооны төвийн зээлийн дэд хороо нь батлагдсан эрхийн хүрээнд зээлийн хүсэлтийг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд банкны нийгмийн хариуцлагын бодлогыг баримтлан байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг дэмжих зээлийг хэлэлцэх шийдвэрлэх ба холбоотой этгээдийн зээлийг шийдвэрлэхийг хориглодог. Зээлийн багц, хугацаа хэтрэлтийн үзүүлэлтийг сард нэг удаа зээлийн дэд хорооны хурлаар хэлэлцдэг.

Салбарын зээлийн дэд хорооны хурал

Салбарын зээлийн дэд хорооны хурал нь 4-6 хүний бүрэлдэхүүнтэй байх ба бүрэлдэхүүнд салбарын захирал, хуулийн мэргэжилтэн, салбар хариуцсан эдийн засагч, тооцооны төвийн эрхлэгч, тооцооны төвийн эдийн засагч, салбарын хяналт хариуцсан мэргэжилтэн нар багтдаг. Зээлийн хэмжээнээс хамаарч долоо хоногт нэг хуралддаг удаа хуралддаг. Хорооны гишүүдийг Удирдлагын хорооны хурлаас томилдог бөгөөд хорооны хурлын даргаар салбарын захирал ажилладаг. Зээлийн хороо нь батлагдсан эрхийн хүрээнд жижиг болон бичил зээлийн хүсэлтийг шийдвэрлэдэг. Салбарын зээлийн дэд хороо нь банкны нийгмийн хариуцлагын бодлогыг баримтлан байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг дэмжих чиглэл баримтлан зээлийн хүсэлтийг хэлэлцэх шийдвэрлэх ба холбоотой этгээдийн зээлийг шийдвэрлэхийг хориглодог. Зээлийн багц, хугацаа хэтрэлтийн үзүүлэлтийг сард нэг удаа зээлийн дэд хорооны хурлаар хэлэлцдэг.

Зээлийн дэд хороо

Зээлийн дэд хороо нь зээлийн газрын захирал, ахлах мэргэжилтнүүд, хуулийн мэргэжилтэн, зээлийн мэргэжилтнүүд гэсэн 6-8 хүний бүрэлдэхүүнтэй байх ба батлагдсан зээл шийдвэрлэх эрхийн хүрээнд долоо хоногт нэг хуралддаг. Хорооны дарга, гишүүдийг удирдлагын хорооны хурлаас томилдог. Зээлийн газрын захирал хорооны хурлын дарга байх ба жижиг, дунд хэмжээний зээлийн хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэдэг. Зээлийн дэд хороо нь банкны нийгмийн хариуцлагын бодлогыг баримтлан байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг дэмжих чиглэлийг баримтлан зээлийн хүсэлтийг хэлэлцэх шийдвэрлэх ба холбоотой этгээдийн зээлийг тогтоосон журам, эрх хэмжээний хүрээнд хэлэлцэн шийдвэрлэдэг. Банкны зээлийн багцын чанарт хийсэн нэгдсэн хяналт, хугацаа хэтрэлтийн талаар зээлийн дэд хорооны хурлаар сард нэг удаа хэлэлцдэг.

Зээлийн үндсэн зээлийн хороо

Зээлийн үндсэн хороо нь 7 хүний бүрэлдэхүүнтэй байх ба бүрэлдэхүүнд Гүйцэтгэх удирдлага, холбогдох газрын захирлууд, зээлийн газрын ахлах эдийн засагч, хуулийн мэргэжилтэн багтдаг. Зээлийн хүсэлтээс хамааран долоо хоногт нэг удаа хуралддаг. Хорооны дарга гишүүдийг Удирдлагын хорооны хурлаас томилдог. Үндсэн хорооны хурлын даргаар банкны Гүйцэтгэх захирал ажиллах ба дэд хороодын шийдвэрлэх эрхийн хэмжээнээс их дүнтэй зээлийн хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэдэг. Зээлийн үндсэн хороо нь банкны нийгмийн хариуцлагын бодлогыг баримтлан байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг дэмжих чиглэлийг баримтлан зээлийн хүсэлтийг хэлэлцэх шийдвэрлэх ба холбоотой этгээдийн зээлийг тогтоосон журам, эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэдэг. Банкны зээлийн багцын чанарт хийсэн нэгдсэн хяналт, хугацаа хэтрэлтийн талаар зээлийн үндсэн хорооны хурлаар сард нэг удаа хэлэлцдэг. Зээлийн бодлого, журмын үр ашигтай байдал, зээлийн багцын чанарын ангилал, хугацаа хэтэрсэн зээлийн хувийн жин зэрэг үзүүлэлтийг хянан хэлэлцдэг.