Зах зээл бэлчээрийн удирдлагын төслийн зээл

Төслийн нэр: НҮБ-ын хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангаас хэрэгжүүлэн МУ-ын ЗГ-аас санхүүжүүлж буй төсөл хөтөлбөрийн хоёр дахь шат болох Зах Зээл Ба Бэлчээрийн Удирдлагын Хөгжил Төсөл

Төслийн зорилго: Манай орны Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, хөдөөгийн ядуурлыг бууруулах, хөгжлийг дэмжих, эмэгтэйчүүдийг бизнес эрхлэхэд чадавхжуулах

Төслийн хамрах хүрээ: Архангай аймгийн Ихтамир, Эрдэнэбулган, Өлзийт, Батцэнгэл сум, Булган аймгийн Хангал, Хялганат, Бугат, Орхон, Булган сум, Говь-Алтай аймгийн Тайшир, Дэлгэр, Есөнбулаг, Гуулин сум, Хэнтий аймгийн Баян-Овоо, Мөрөн Түнэл сумын эмэгтэйчүүдийн бүлгийг дэмжих, улмаар ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулахад зориулж олгох зээл.

Зээлийн нөхцөл:

Зээлийн зориулалт

Зээлийн зарцуулалт байгаль орчинд сөрөг нөлөөтэй тохиолдолд зээлийн хүсэлтийг дэмжихгүй.

Хүүний хувь

8%

Зээлийн хэмжээ

Нэг бүлэгт 10,0 сая төгрөг хүртэлх дүнтэй байна.

Зээлийн хугацаа

36 хүртэл сар

Зээл судалсны шимтгэл

Олгосон зээлийн 1%

Өргөдлийн хураамж

5000 төгрөг

Банк дараах нөхцлийг хангасан эмэгтэйчүүдийн бүлэгт /Эмэгтэйчүүдийн бүлгийг төлөөлөн зээл хүсч буй этгээдэд/ зээл олгоно.

  • МҮҮХХ-ны сургалтанд хамрагдсан, тус холбооноос ирүүлсэн жагсаалтанд орсон;
  • Дээр дурдагдсан аймаг сумын байнгын оршин суугч иргэд байх;
  • Зээл хүсэгч татвар болон банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоонд хугацаа хэтэрсэн зээл, хүүний өргүй, муу зээлийн түүхгүй байх;
  • Зэээлийн үнийн дүнгийн 20%-ийн барьцааг хангах үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөтэй байх