ЗАХ ЗЭЭЛ БА БЭЛЧЭЭРИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ ТӨСӨЛ

Төслийн нэр: НҮБ-ын хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангаас хэрэгжүүлэн МУ-ын ЗГ-аас санхүүжүүлж буй төсөл хөтөлбөрийн хоёр дахь шат болох Зах Зээл Ба Бэлчээрийн Удирдлагын Хөгжил Төсөл

Төслийн зорилго: Манай орны Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, хөдөөгийн ядуурлыг бууруулах, хөгжлийг дэмжих, эмэгтэйчүүдийг бизнес эрхлэхэд чадавхжуулах

Төслийн хамрах хүрээ: Архангай (Ихтамир, Эрдэнэбулган, Өлзийт, Батцэнгэл), Булган (Хангал, Хялганат, Бугат, Орхон, Булган), Говь-Алтай (Тайшир, Дэлгэр, Есөнбулаг, Гуулин), Хэнтий (Баян-Овоо, Мөрөн, Дэлгэрхаан, Хэрлэн), Хөвсгөл (Алаг-Эрдэнэ, Хатгал, Мөрөн, Түнэл)

Төслийн үргэлжлэх хугацаа: 2013-2014 он

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД САНАЛ БОЛГОЖ БУЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НӨХЦӨЛ:

Зээлийн зориулалт: Эмэгтэйчүүдийн бүлэг

“Эмэгтэйчүүдийн бүлэг” гэдэг нь төслийн хүрээнд үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас үүсгэн байгуулсан бөгөөд төслөөс үр шим хүртээх зорилгоор тэдгээрт бизнесийн төлөвлөгөө, төсөл боловсруулах сургалтыг явуулсан эмэгтэйчүүд давамгайлсан бүлэг, түүний гишүүдийг хэлнэ.

Зээлийн хүү (жилийн): 8%

Зээлийн дүн (хамгийн ихдээ): 1 бүлэгт 10 сая төгрөг

Хугацаа (хамгийн ихдээ): Үндсэн өрийн төлбөрөөс чөлөөлөгдөх хөнгөлөлтийн хугацааг оролцуулан 36 сар /Эмэгтэйчүүдийн бүлгийн бизнесийн нөхцлөөс хамааран тогтоогдоно/

Зээлийн эргэн төлөлтийн хуваарь: сараар, улирлаар, жилээр эсвэл шаардлагатай гэж үзвэл зээлийн хугацаа дуусах үед 1 удаа бөөнд нь төлөгдөж болох ба энэ эмэгтэйчүүдийн бүлгийн бизнесийн нөхцлөөс хамааран тогтоогдоно.

Хөнгөлөлтийн хугацаа (хамгийн ихдээ): 12 сар /Эмэгтэйчүүдийн бүлгийн бизнесийн нөхцлөөс хамааран тогтоогдоно/