Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрээр олгох төслийн зээл

Бүтээгдэхүүний онцлог: Улаанбаатар хот, дүүрэг болон орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөөц, боломж дээр тулгуурласан үйлдвэрлэл, үйлчилгээг санхүүжүүлэх механизмыг бий болгох санхүүгийн таатай орчныг төрийн байгууллагуудын оролцоотойгоор бүрдүүлэх тухайн дүүрэг, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангахад зориулж, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.

Үйлчилгээний нөхцөл:

Зээлийн хэмжээ

Төслийн сонгон шалгаруулалтын комиссоос дэмжигдсэн дүн

Хүүний хувь

Жилийн 7%

Зээлийн хугацаа

60 сар хүртэл

Өргөдлийн хураамж

20,000 төгрөг

Зээлийн үйлчилгээний шимтгэл

Зээлийн үйлчилгээний шимтгэлгүй

Зээлийн ерөнхий шаардлага

ü Монгол улсад бүртгэлтэй иргэн аж, ахуйн нэгж байх;

ü Санхүүжүүлэх төсөл нь төсөл шалгаруулах комиссоос шалгарсан байх;

ü Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;

ü Байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байх;

ü Импортыг орлох, экспортод чиглэсэн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх.

Бүрдүүлэх материал

ü Банкны батлагдсан маягтын дагуу бөглөсөн зээлийн өргөдөл, анкет;

ü Зээлийн төсөл;

ü Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан;

ü Орлого баталгаажуулах баримт материал;

ü Бизнесийн үйл ажиллагааны зөвшөөрөл лиценз;

ü Барьцаа хөрөнгийн гэрчилгээ, лавлагаа;

ü Иргэн, аж ахуйн нэгжийн баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

ü Бусад банк санхүүгийн байгууллагаас авч байсан сүүлийн зээлийн түүх, холбогдох материалууд;

ü Зээлээр санхүүжүүлэх эд хөрөнгөтэй холбоотой гэрээ хэлцлүүд;

ü Холбогдох бусад баримт бичгүүд;

Зээлийн батлан даалтын сан

Зээлийн батлан даалтын сан нь зээл авахад барьцаа хөрөнгийн дутагдалтай байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид авах зээлийн 60 хүртэл хувьд батлан даалт гаргадаг. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид Капитал банкны хот, хөдөөгийн альч салбар нэгжид хандан хүсэлтээ гаргана. Нэг батлан даалтын дээд хэмжээ 250 сая төгрөг хүртэл байна.