Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох төслийн зээл

Зээлийн зориулалт:

Улаанбаатар хот, дүүрэг болон орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөөц, боломж дээр тулгуурласан үйлдвэрлэл үйлчилгээг санхүүжүүлэх механизмыг бий болгох, санхүүгийн таатай орчныг төрийн байгууллагуудын оролцоотойгоор бүрдүүлэх, тухайн дүүрэг, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангахад зориулж улсын төсвөөс Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж олгох зээл.

Зээлийн нөхцөл:

Зээлийн зориулалт

Зээлийн зарцуулалт байгаль орчинд сөрөг нөлөөтэй тохиолдолд зээлийн хүсэлтийг дэмжихгүй.

Хүүний хувь

7%

Зээлийн хэмжээ

Өөрийн хөрөнгийн 20% хүртэл

Зээлийн хугацаа

60 хүртэл сар

Зээл судалсны шимтгэл

Зээлийн үйлчилгээний шимтгэлгүй

Өргөдлийн хураамж

Иргэн -15,000 төгрөг

Хуулийн этгээд -20,000 төгрөг

Банк дараах нөхцлийг хангасан зээл хүсэгчид зээл олгоно.

  • Зээл хүсэгчийн ирүүлсэн төсөл нь төсөл сонгон шалгаруулах дэд комиссоос шалгарч, албан ёсоор хуваарилагдсан төсөл;
  • Зээлдэгч хуулийн этгээдийг төлөөлөн зээл хүсэх эрх бүхий этгээд нь Монгол Улсын иргэн;
  • Бизнесийн тогтмол орлоготой;
  • Сар бүр төлөх зээл, хүүний төлбөр нь бизнесийн нийт орлогын 60 хувиас хэтрэхгүй;
  • Зээл хүсэгч татвар болон банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоонд хугацаа хэтэрсэн өр, зээлгүй;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн;
  • Тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа бол Монгол Улсын хууль, тогтоомжид заасан зохих зөвшөөрлийг авсан;
  • Зээлийн барьцааг хангасан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөтэй;
  • Үйлдвэрлэл явуулахад шаардлагатай мэргэжлийн боловсон хүчин, үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжтэй;
  • Зохих стандарт, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх;
  • Байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн;
  • Импортыг орлох, экспортод чиглэсэн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл баримтлах.