Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах төслийн зээл

Зээлийн зориулалт: Монгол Улсын тогтвортой хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах зорилгоор Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зориулан олгоно.

Зээлийн нөхцөл:

Зээлийн зориулалт

Зээлийн зарцуулалт байгаль орчинд сөрөг нөлөөтэй тохиолдолд зээлийн хүсэлтийг дэмжихгүй.

Хүүний хувь

2018.01.01-ээс хойших төгрөгийн зээлийн хүү жилийн - 8.0%,

Ам.долларын зээлийн жилийн хүү - 6.39%

(Зээлийн хүү хувьсах байх ба 6 сар тутамд хувьсана)

Зээлийн хэмжээ

10,000 ам.доллароос дээш, 600,000 ам.доллар ба түүнтэй тэнцэх хэмжээний төгрөг хүртэл

Зээлийн хугацаа

36-120 хүртэл сар

Зээл судалсны шимтгэл

0-300,000,000.0 төгрөг хүртэл бол-0.5%. Дээд хэмжээ 300,000 төгрөг,

300,000,001.0 төгрөгөөс дээш бол - 0.1%. Дээд хэмжээ 1.0 сая төгрөг

Өргөдлийн хураамж

Хуулийн этгээд -20,000 төгрөг

Банк дараах нөхцлийг хангасан зээл хүсэгчид зээл олгоно.

  • Зээлдэгч нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулагдаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж үйл ажиллагаа явуулдаг;
  • Хуулийн этгээдийг төлөөлөн зээл хүсэх эрх бүхий этгээд нь Монгол Улсын иргэн;
  • Хувийн өмч давамгайлсан (51 ба түүнээс дээш хувь нь хувийн хөрөнгө оруулагчийн өмч) аж ахуйн нэгж;
  • Контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын тоо нь 199 ба түүнээсбага;
  • Нэг жилээс дээш хугацаанд үйл ажиллагаагаа тогтвортой явуулсан;
  • Зээлийн төслөө боловсруулсан;
  • Зээлээр санхүүжүүлэх үйл ажиллагаанд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй.
  • Зээл олгосон хугацааны туршид жилийн үйл ажиллагааны цэвэр орлого ба өрийн харьцаа 1.3-аас багагүй;
  • Төслийн нийт санхүүжилтийн 20-иос дээш хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн;
  • Зээлээр санхүүжүүлэх төслийн хөрөнгө оруулалтын өгөөж 13 хувиас дээш;
  • Муу зээлийн түүхгүй, хугацаа хэтэрсэн чанаргүй зээлгүй,төлбөрийн чадвартай;
  • Төсөл нь техник технологийн хувьд найдвартай байх ба эрүүл ахуй, аюулгүй байдал, нүүлгэн шилжүүлэлт, байгаль орчныг хамгаалах стандартад нийцсэн, байгаль орчинд сөрөг нөлөөгүй;
  • Дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, импортыг орлох, экспортод чиглэсэн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл баримталдаг;