Жижиг дунд бизнесийн зээл

Бүтээгдэхүүний онцлог:

Үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, шинээр үйл ажиллагаа явуулах гэж буй иргэн аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагааг дэмжин олгоддог зээл юм.

Зээл хүсэгчид тавих шалгуур:

· Зээл хүсэгч банк болон бусад санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн өр, зээлгүй байх;

· Бизнесийн тогтмол орлоготой;

· Үйл ажиллагаа явуулахад шаардлагатай холбогдох тусгай зөвшөөрөл;

· Зээлийн баталгаа болохуйц барьцаа хөрөнгөтэй байх;

Үйлчилгээний нөхцөл:

Хүүний хувь

Төгрөг

Валют

Улаанбаатар

Хөдөө орон нутаг

Бизнес эрхлэх тохиолдолд

1,8%-2,2%

1,8%-2,2%

1,8%-2,2%

Үйлдвэрлэл эрхлэх тохиолдолд

1,8%-2,2%

1,6%-1,9%

1,9%-2,4%

Зээлийн хэмжээ

Банкны өөрийн хөрөнгийн 20% хүртэл олгоно.

Зээлийн хугацаа

36 хүртэл сар

Өргөдлийн хураамж

Хуулийн этгээд-20 000 төгрөг

Иргэн- 15 000 төгрөг

Зээл судалсны шимтгэл

0.5-1.0%

Зээлдэгчийн бүрдүүлэх материалын жагсаалт

· Банкны маягтын дагуу бөглөсөн зээлийн өргөдөл, анкет;

· Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар;

· Хуулийн этгээдийн хувьд сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан болон орлого баталгаажуулах бусад баримт материал;

· Бизнес төсөл, төлөвлөгөө;

· Барьцаанд тавих хөрөнгийнгэрчилгээ болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа;

· Иргэн, аж ахуйн нэгжийн баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

· Холбогдох бусад баримт бичгүүд;

Зээлийн батлан даалтын сан

Зээлийн батлан даалтын сан нь зээл авахад барьцаа хөрөнгийн дутагдалтай байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид авах зээлийн 60 хүртэл хувьд батлан даалт гаргадаг. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид Капитал банкны хот, хөдөөгийн альч салбар нэгжид хандан хүсэлтээ гаргана. Нэг батлан даалтын дээд хэмжээ 250 сая төгрөг хүртэл байна.