Ерөнхий мэдээлэл

Банкны ажилтан бүрийн эрхэмлэн дагах үнэт зүйлс

  • Бид анхны арилжааны банкинд ажиллаж байгаагаараа бахархана.
  • Бид "Капитал банк"-ыг банк санхүүгийн салбарт тэргүүлэгч байхад нь өөрийн хувь нэмрийг оруулж ажиллана.
  • Бид үнэнч, шударга байж Монгол улсын хууль, банкны дотоод журам, зааврыг өдөр тутмын ажилдаа мөрдөн ажиллана.
  • Бид мэргэжлийн өндөр ур чадвартай ажилтан байж, өөрийгөө болон бусдыг байнга хөгжүүлнэ.
  • Бид ажилдаа өөриймсөг хандаж, бусаддаа үлгэр, дууриал үзүүлж ажиллана.
  • Бид зөв хандлагатай, бүтээлч сэтгэлгээтэй байж, бүхий л түвшинд багаар ажиллахыг эрмэлзэнэ.
  • Бид хамт олноо хүндэтгэж, харилцан бие биеэ ойлгож, хамтдаа хөгжихийг эрмэлзэнэ.

Банкны ажилтан бүрийн баримтлах зарчим

  • Ажилтан бүрийн хөгжих, дэвжих нь тухайн ажилтны ур чадвар, ажлын гүйцэтгэл, банкинд оруулж буй хувь нэмэртэй шууд холбоотой гэдгийг ухамсарлан ажиллана.
  • Ажилтан бүр сайн ажилтан, манлайлагч ажилтан байхыг эрмэлзэж ажиллана.
  • Ажилтан бүр бүтээлч сэтгэлгээтэй байж, бусдын санаачлагыг дэмжиж ажиллана.
  • Ажилтан бүр банкны нэр хүндийг өндөрт өргөн бусдад банкны тухай зөвөөр сурталчилан таниулж ажиллана.
  • Ажилтан бүр банкныхаа бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилж, харилцагч бүрт мэргэжлийн өндөр түвшинд үйлчилнэ.
  • Ажилтан бүр ажилдаа эзний сэтгэлээр хандаж, банкны нэр хүнд, өмч хөрөнгийг хайрлан хамгаална.
  • Ажилтан бүр үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, банкны өмнө итгэл хүлээж ажиллана.

Капитал Банкны ажилтан бүр дараах Ёс зүйн хэм хэмжээнүүдийг даган мөрдөж ажиллана

  • Мэдээллийн нууцлал, найдвартай байдлыг дээд зэргээр хангаж ажиллана.
  • Мөнгө угаах, залилан, луйврын шинжтэй санхүүгийн гүйлгээнд оролцохгүй.
  • Үнэнч шударга ажиллана.
  • Бэлэг авах, дайлуулах болон бусад адилтгах зүйлсээс зайлсхийнэ.
  • Ашиг сонирхлын зөрчилд автахгүй ажиллана.
  • Санхүүгийн өндөр сахилга баттай ажиллана.
  • Банкны бодлого журмыг ягштал даган мөрдөж ажиллана.
  • Ажлын байранд биеэ зүй зохистой авч явна.
  • Банкны эд хөрөнгийг зүй зохистой ашиглана.
  • Олон нийтийн дунд биеэ авч явах болон улс төрийн үйл ажиллагаанд оролцох хэм хэмжээг баримтлан ажиллана.

Банкны ажилтанд чиглэсэн бодлого

  • Ажилтан бүрийн ажлын гүйцэтгэлийг бодитой үнэлж, зах зээлд өрсөлдөхүйц цалин хөлс, урамшуулал олгоно.
  • Идэвхи, санаачлагатай, ажлын өндөр гүйцэтгэлтэй, бусдыгаа манлайлан ажилласан ажилтан бүрийг дэмжиж, банкинд мөрдөгдөж буй дүрэм, журамд заасны дагуу шагнал, тэтгэлэг олгоно.
  • Цагаа олсон, ажилтандаа хүрсэн тусламж, тэтгэмж олгоно.
  • Ажилтнуудын бие бялдарыг хөгжүүлэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор нийтийн биеийн тамир, урлаг, спортоор хичээллэх боломжоор ханган ажиллана.
  • Ажилтнаа хөгжүүлэх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор тасралтгүй, системтэй, шат дараалласан сургалт, хөгжлийн үйл ажиллагааг зохион байгуулж ажиллана.
  • Ажилтан бүрийг өсч, дэвших боломжоор хангаж, сул, чөлөөтэй байгаа ажлын байрыг дотоод эх үүсвэрээс бүрдүүлэхийг зорьж ажиллана.
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд хөдөлмөрийн биржтэй бүртгэлтэй болон боломжтой тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг банкинд ажиллах боломжоор хангаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажиллана.


Онлайн анкет