Даатгалын зуучлалын үйлчилгээ

Манай Банк нь Даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооны 2014.01.29-ний өдрийн 21 тоот тогтоолоор авч орон даяар байрлах өөрийн салбар нэгжээрээ дамжуулан дааатгалын бүтээгдэхүүнийг зуучлан борлуулж байна.

Хамтарч ажилладаг даатгалын компианууд:

  • Соёмбо даатгал ХХК
  • Практикал даатгал ХХК
  • Хаан даатгал ХХК
  • Монгол даатгал ХХК
  • Бодь даатгал ХХК

1. Эд хөрөнгийн даатгал

Эд хөрөнгийн даатгал нь бүх төрлийн үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгөнд өөрийн болон бусдын буруугаас учирч болзошгүй эрсдэлийг хаах зорилготой.

Эд хөрөнгийн даатгалын төрөл:

  • Орон сууцны даатгал
  • Амины орон сууцны даатгал
  • Хашаа байшинийн даатал
  • Үйлчилгээ, оффисын зориулалттай барилга, зоорийн даатгал
  • Тавилга эд хогшилын даатгал
  • Цахилгаан барааны даатгал
  • Суурилуулдаг болон суурилуулдаггүй тоног төхөөрөмжийн даатгал

Хамгаалах эрсдэлүүд:

  • Байгалийн эрсдэл
  • Галын эрсдэл
  • Сантехникийн эрсдэл
  • Гуравдагч этгээдийн учруулах эрсдэл

2. Орон сууц зээлийн иж бүрэн даатгал

Орон сууцны зээлийн иж бүрэн даатгал нь банкны зээлээр авсан орон сууцанд учирч болзошгүй эрсдэл болон зээлдэгч, хамтран зээлдэгчийн амь нас, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах зэрэг учирч болзошгүй эрсдэлийг хаах зорилготой.

Орон сууцны иж бүрэн даатгалын төрөл:

  • Зээлдэгчийн амь насны даатгал
  • Орон сууцны даатгал

Хамгаалах эрсдэлүүд:

  • Байгалийн эрсдэл
  • Галын эрсдэл
  • Сантехникийн эрсдэл
  • Ахуйн эрсдэл
  • Хулгай, хулгайн сэдлээр хохирол учруулах эрсдэл
  • Зээлдэгч амь насаа алдах
  • Зээлдэгч хөдөлмөрийн чадвараа алдах

3. Тээврийн хэрэгслийн даатгал

Тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдсанаар замын хөдөлгөөнд оролцож байх үед зам тээврийн осол гаргах, зогсоол дээр байх үед үүссэн хохиролд нөхөн төлбөр авах болно.

Тээврийн хэрэгслийн даатгалын төрөл:

  • Хүнд, даацын тээврийн хэрэгсэл, машин механизмын даатгал
  • Автотээврийн хэрэгслийн даатгал

Хамгаалах эрсдэлүүд:

  • Замын хөдөлгөөнд оролцох үеийн бүх төрлийн эрсдэл
  • Автограж, талбай, зогсоол дээр байх үеийн бүх төрлийн эрсдэл
  • Байгалын эрсдэл
  • Зориулалтын дагуу ажиллах үед гарсан эрсдэл (Хүнд, даацын тээврийн хэрэгсэл, машин механизмын хувьд)

4. Жолоочийн хариуцлагын даатгал

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал нь жолооч замын хөдөлгөөн оролцохдоо бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулж болох эрсдэлээс хамгаалах зорилготой юм.

Хамгаалах эрсдэлүүд:

  • Замын хөдөлгөөнд оролцохдоо бусдын амь нас
  • Замын хөдөлгөөнд оролцохдоо бусдын эрүүл мэнд
  • Замын хөдөлгөөнд оролцохдоо бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол.