Гэр бүл ахуйн хэрэглээний зээл

Зээлийн зориулалт:

Иргэдийн өрхийн болон хувийн хэрэгцээнд зориулагдан олгогдох зориулалттай зээл юм. 

Зээлийн нөхцөл:   

Хүүний хувь

Төгрөг

Валют

УБ хот

Орон нутаг

УБ хот

Орон нутаг

2.1%-2.6%

2.1%-2.6%

1.9%-2.3%

2.0%-2.3%

Зээлийн хэмжээ

15 сая төгрөг хүртэл

Зээлийн хугацаа

24 хүртэл сар

Өргөдлийн хураамж

Иргэн-15,000 төгрөг

 

Зээл хүсэгчид тавих шалгуур:

·         Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэнбайх;

·         Орлогын тогтмол эх үүсвэртэй байх;

·         Аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээтэй ажилладаг тохиолдолд нэгээс доошгүй жилийн хугацаанд тогтвор суурьшилтай үндсэн ажилтнаар ажилласан, цалингийн тогтмол орлоготой байх;

·         Хувийн бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг бол нэгээс доошгүй жил тогтвортой эрхэлсэн дадлага туршлагатай байх;

·         Хуулийн байгууллага /шүүх, цагдаагийн байгууллага/-д сэжигтэн, яллагдагч, гэрч, иргэний хэргийн хариуцагчаар татагдаагүй байх;

·         Зээлийн төлбөр нь өрхийн орлогын 60 хувиас хэтрэхгүй байх;

Бүрдүүлэх материал:

  • Банкны маягтын дагуу бөглөсөн зээлийн өргөдөл, анкет;
  • Иргэний баримт бичгийн хуулбар;
  • Ам бүлийн байдал, оршин суугаа нутаг дэвсгэрийн Засаг даргын тодорхойлолт;
  • Тусгай зөвшөөрлөөр аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг бол эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрөл, лицензийн хуулбар;
  • Барьцаанд тавих хөрөнгийнгэрчилгээ болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа;
  • Орлого тодорхойлох баримт;
  • Зээлийн барьцаа хөрөнгө нь амины болон хувийн сууц байх тохиолдолд барьцаа хөрөнгө байрлах газрыг эзэмших тухай холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, хүчин төгөлдөр гэрээний хуулбар, газрын албанаас авсан газрын кадастрын зураглал;
  • Барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч, эзэмшигч болон гуравдагч этгээдийн зээлийн барьцаанд тавихыг хүлээн зөвшөөрсөн итгэмжлэл, зөвшөөрөл;