Гэр ахуйн тавилга, гар утас, компьютерийн лизингийн зээл

Таны өдөр тутмын хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор гэр ахуйн тавилга, гар утас, компьютер худалдан авахад зориулан олгоно. Зээлээр худалдан авч байгаа хөрөнгүүд нь зээлийн барьцаа хөрөнгө нь болох боломжтой.

Үйлчилгээний нөхцөл:

Хүүний хувь, зээлийн хэмжээ

Зээлийн хэмжээ

Хүү

1 сая төгрөг хүртэл

2.0-2.4%

1-5 сая төгрөг хүртэл

1.9-2.3%

Зээлийн хугацаа

24 хүртэл сар

Нэмэлт мэдээлэл

Урьдчилгаа төлбөр:1.0 сая төгрөг хүртэл 10%

Урьдчилгаа төлбөр:1.0 сая төгрөгөөс дээш 30%

Зээл хүсэгчид тавигдах шаардлага:

  • Цалингийн болон бизнесийн үйл ажиллагааны нийт цэвэр орлогын 60 хүртэл хувиар сар бүрийн зээл, хүүний төлбөрөө бүрэн төлөх боломжтой;
  • Цалингийн орлоготой бол сүүлийн 1 жилээс доошгүй хугацаанд тогтвор суурьшилтай, үндсэн ажилтнаар ажиллаж байгаа болон цаашид ажиллах боломжтой;
  • Бизнесийн орлоготой бол тухайн бизнесийн үйл ажиллагаагаа сүүлийн 1 жилээс доошгүй хугацаанд эрхэлсэн туршлагатай;
  • Зээл хүсэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй;
  • Шаардлагатай тохиолдолд хөрөнгө барьцаалах, даатгуулах боломжтой;
  • Бусад

Зээлдэгчийн бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Цахим үнэмлэх (эх хувиараа эсхүл нотариатаар баталгаажсан хуулбар);
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт;
  • Цалингийн орлоготой бол цалингийн тодорхойлолт, бусад баримт /НД дэвтэр, дансны хуулга гэх мэт/
  • Бизнесийн орлоготой бол санхүүгийн баримт, бизнесийн орлого, үйл ажиллагааг тодорхойлох баримт, бусад баримт;
  • Урьдчилгаа төлбөр тушаасан баримт;
  • Худалдан авах барааны үнийн нэхэмжлэх;
  • Зээл хүсэгч бусад банк, банк бус санхүүгийн байгууллагад хэвийн зээлийн өрийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээний хуулбар, дансны хуулга, тодорхойлолт;
  • Бусад.