Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийн зээл

Зээлийн зориулалт:

Дунд хугацаанд инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах үндсэн зорилтыг хангах, өргөн хэрэглээний гол бараа, бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдааны үнийг дунд хугацаанд тогтвортой байлгах хөтөлбөрийн хүрээнд тодорхой чиглэлд зориулан олгоно

Зээлийн нөхцөл:

1

Дэд хөтөлбөр

Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх” хөтөлбөр

Мах, мах-сүүний чиглэлийн үхрийн, махны чиглэлийн хонь, гахай, шувууны цогцолбор аж ахуйг шинээр байгуулах, өргөжүүлэхдэд хөтөлбөр

Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах хөтөлбөр

Барилгын салбарыг дэмжих улмаар орон сууцны үнийг тогтворжуулах хөтөлбөр

2

Зээлийн хүү

Монголбанкнаас тогтоосон хүү + Оролцогч банкны хүүний маржны дээд хязгаар

5,5-7%


Зээлийн хэмжээ




Дэд хөтөлбөрийн хүрээнд зээлийн шугам нээнэ.

Төслийн нийт санхүүжилтийн 70% хүртэл

3

Зээлийн хугацаа

36 сар

4

Зээл судалсны шимтгэл

Зээлийн дүнгийн 1%, шимтгэлийн дээд хэмжээ-10,000,000.00төгрөг

5

Өргөдлийн хураамж

Хуулийн этгээд - 10,000 төгрөг

Иргэн - 5,000 төгрөг

6

Анкетны үнэ

Хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдийн анкет - 5,000 төгрөг

7

Нэмэлт мэдээлэл

Хөтөлбөрийн зээлийн ашиглалт болон эргэн төлөлтийн талаарх тайлан мэдээг сар бүр Монголбанкинд хүргүүлнэ.

Банк дараах нөхцлийг хангасан зээл хүсэгчид зээл олгоно.

1. Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх” хөтөлбөрийн төслөөр дэмжигдсэн зээл хүсэгчид дараах шаардлагыг тавина. Үүнд:


Мах, махан бүтээгдэхүүний дагнасан агуулах шинээр байгуулах, өргөтгөх бол:

  • Мах хадгалах дагнасан агуулах нь хөлдөөх камер, хөргөлттэй агуулах бүтээгдэхүүн хүлээн авч, гаргах тавцан бүхий хаалга зэргээс бүрдэнэ;
  • Агуулах нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөргөлтийн агентыг ашигласан байх;
  • Гулууз махыг хадгалах зориулалттай агуулах таазны батерей хөргөлтийн төхөөрөмжтэй байх;
  • Агуулахын жин хэмжүүр нь бүтээгдэхүүнийг электрон болон автомашины пүүгээр жинлэхэд тохиромжтой байдлаар суурилагдсан байх бөгөөд орчны температур харьцангуй чийглэгийг хянах боломжтой зориулалтын багаж төхөөрөмжөөр тоноглогдсон байх;

Төмс, хүнсний ногооны зоорийн төсөл бол

  • Төмс, хүнсний ногоог нуруулдах эсвэл хайрцаглаж хадгалах зориулалтын тоног төхөөрөмж, өргөн тээвэрлэх машин нь технологидоо зохицсон механикжсан ажиллагаатай байх;
  • Зоорийн уур амьсгалыг тохируулах энгийн хагас механикжсан тохируулгатай, байгальд ээлтэй технологи ашигласан байх;
  • Бүтээгдэхүүн хүлээн авах, ачих талбай үйлчлүүлэгчдийн авто зогсоол, гадна тохижилт, гэрэлтүүлэгтэй байх;

Дунд хэмжээний худалдааны төвийн төсөл

  • Худалдааны төв нь Монгол улсын болон олон улсын холбогдох стандартад заасны дагуу хөдөлмөр хамгаалал, техникийн болон галын аюулгүй ажиллагаа, барааны чанар, аюулгүй байдал, технологи ариун цэвэр эрүүл ахуйн үндсэн шаардлагыг хангасан байх;
  • Худлааны төв нь хуурай хүнсний агуулах, махны агуулах ногооны зоорь болон бусад барааны агуулахтай байж болно;
  • Худалдааны танхим нь хуурай хүнсний бүтээгдэхүүн хүнсний ногоо, сүү, сүүн бүтээнгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, хагас боловсруулсан бүтээгдэхүүн зэргийг худалдаалах тасаг төрөлжсөн лангуутай байх;
  • Түргэн гэмтэж, муудах /өндөг, сүү мах/ хүнсний бүтээгдэхүүнд зориулсан температур хэмжигчтэй хөргөгчтэй лангуу байх;
  • Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт тавих лабораторитой байх;
  • Агуулах зоорь нь технологийн зориулалттай бүтээгдэхүүнийг төрөлжүүлэн хадгалах боломжтой байна;
  • Төмс, хүнсний ногооны зоорь нь механикжсан ажиллагаатай, автомат удирдлагатай, бичил уур амьсгалыг тохируулах мэдрэгчүүдтэй байх;
  • Монгол улсан хэрэглэхээр хүлээн зөвшөөрөгдсөн хөргөлтийн бодис хэрэглэх төхөөрөмжтэй байх.

Хадгалалт, борлуулалтын иж бүрэн цогцолбор байгуулах төсөл бол:

  • Төмс, хүнсний ногоо, мах, махан бүтээгдэхүүн, хуурай хүнсийг хүлээн авах, ялгах, угаах, ангилах, савлах, хаяглах, технологийн шугамтай байх;
  • Цэвэр, бохир усны шугамыг тусгайлан шийдсэн эсвэл төв шугамтай холбогдсон байх;
  • Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл бүхий хэсэгтэй эсвэл тусгай тээврийн аж ахуйтай гэрээ байгуулсан байх;
  • Худалдааны төв нь “ Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа ажлын байрны орчин, эрүүл ахуйн шаардлага” MNS 4990:2000 стандартыг хангахуйц түвшинд төлөвлөгдсөн байх бөгөөд ажиллагсдын хувцас солих өрөө, эрэгтэй, эмэгтэй тус тусдаа байх;
  • Барилгын болон технологийн тоног төхөөрөмж, түүний хийц угсрах, суурилуулах ажилбар нь орчин үеийн дэвшилтэт техник, технологид тулгуурласан байх;

2. Мах, мах-сүүний чиглэлийн үхрийн, махны чиглэлийн хонь, гахай, шувууны цогцолбор аж ахуйг шинээр байгуулах, өргөжүүлэхдэд хөтөлбөрийн төслөөр дэмжигдсэн зээл хүсэгчид дараах шаардлагыг тавина. Үүнд:

  • Зээл хүсэгч нь хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12 дахь заалтын үйл ажиллагаа эрхлэгч Монгол улсын иргэн, хуулийн этгээд байх;
  • Тухайн орон нутгийн болон бүс нутгийн зах зээлийн багтаамжийг тооцож, бараа бүтээгдэхүүүний татан авалт, тээвэрлэлтийн тогтолцооны зохистой хувилбарыг сонгосон байх;
  • Хөнгөлөлттэй зээлийг мах, мах- сүүний чиглэлийн үхрийн, махны чиглэлийн хонь, гахай, шувууны цогцолбор аж ахуйг байгуулах, өргөжүүлэх, технологийн шинэчлэлийг хийх болон мал бордох аж ахуй байгуулахад зарцуулахаар төлөвлөсөн байх;
  • Зээл хүсэгч нь малаа даатгуулсан нөхцөлд малыг нь барьцаа хөрөнгөөр тооцох;
  • Ферм байгуулах газартай байх;
  • Өргөжүүлэх чиглэлээр ирүүлсэн төсөлд тухайн фермийн өнөөгийн байдлыг тодорхой харуулсан байх;
  • Кадастерийн зохион байгуулалтанд орсон, үйл ажиллагаагаа төрөлжүүлсэн, аж ахуйн зохион байгуулалтанд орсон байх;
  • Төслийн хэрэгжих хугацаа, үр дүн нийлүүлэх борлуулалтын тогтолцоо тодорхой байх;
  • Санхүүжилтийн барьцаа хөрөнгө, төслийн санхүүгийн баталгаатай байдлын дүгнэлт зэргийг тусгах;
  • Фермерүүд нь аж ахуйгаа хөгжүүлэхэд мэргэжлийн дотоод, гадаад сургалтын байгууллагатай хамтран ажиллах, чадавхи нэмэгдүүлэх сургалтын хөтөлбөр төлөвлөгөөтэй байх;
  • Банкны холбогдох зээлийн журамд заасан шаардлагыг хангасан байх

3. Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах хөтөлбөрийн төслөөр дэмжигдсэн зээл хүсэгчид дараах шаардлагыг тавина. Үүнд:

  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж Уул уурхайн яамтай гэрээ байгуулах;
  • Жижиглэнгийн худалдааны үнийг тогтвортой байлгах;
  • Санхүүжилтийг зөвхөн зориулалтын дагуу ашиглах;
  • Оролцогч банктай санхүүгийн үүсмэл хэрэгслийн хэлцэл хийж, ханшийн эрсдэлийг бууруулах;
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигч байх;
  • Жижиглэнгийн худалдааны тайланг сар бүр уул уурхайн яаманд гаргаж өгч байх;
  • Банкны холбогдох зээлийн журамд заасан шаардлагыг хангасан байх

4. Барилгын салбарыг дэмжих улмаар орон сууцны үнийг тогтворжуулах хөтөлбөрийн төслөөр дэмжигдсэн зээл хүсэгчид дараах шаардлагыг тавина. Үүнд:

  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж БХБЯ-тай гэрээ байгуулах
  • Хөтөлбөрийн зээлийн тусгай дансыг Оролцогч банкинд нээх
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжээс зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлөхийг баталсан энгийн вексель бичүүлэх
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн бараа, материалын үлдэгдлийг зээлийн барьцаа болгох
  • Хөтөлбөр хэрэгжүүлэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, эсвэл энэ хөтөлбөрийн хүрээнд БХБЯ-тай байгуулсан гэрэний нөхцөлийг зөрчсөн нь тогтоогдсон тохиролдолд зээлийн гэрээг цуцалж, зээлийг олгосон өдрөөс гэрээ цуцалсан өдөр хүртэлх хүүг банкуудын төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүүгийн сүүлийн 12 сарын дунджаар тооцож, хүүгийн зөрүү болон үндсэн зээлийг Оролцогч банкаар дамжуулан Монголбанкинд төлөх төлбөрийн чадвартай байх
  • Банкны холбогдох зээлийн журамд заасан шаардлагыг хангасан байх