​Валют арилжаа

Капитал банк нь олон улсын зах зээл дээр чөлөөтэй хөрвөдөг USD, CNY, EUR, CHF, JPY, SEK, GBP, HKD, RUB, KRW, CAD, AUD, SGD зэрэг валютаар бэлэн ба бэлэн бус арилжааг өөрийн харилцагчиддаа хамгийн түргэн шуурхай, тухайн үеийн зах зээл дээрх хамгийн сайн ханшаар худалдах худалдан авах үйлчилгээг үзүүлж байна. Мөн та манай банкны аль ч салбар тооцооны төвөөр дээрх үйлчилгээг авах боломжтой бөгөөд ханшийн хэлбэлзэлтэй үед арилжаа хийхдээ дилерүүдтэй холбогдон хэлцэл хийх боломжтой юм.

2010 онд Монголбанкнаас дериватив арилжааны эрх авснаар харилцагчид өөрийн мөнгөн урсгал, валютын хэрэгцээ шаардлагадаа тулгуурлан своп, форвард, опшин гэсэн санхүүгийн хэрэгсэлүүдээс сонгон арилжаа хийж ханшийн эрсдэлээс хамгаалж болох бөгөөд манай банкны гадаад гуйвуулгыг ашиглан гадаад төлбөр тооцоо хийж байгаа тохиолдолд арилжааны ханш дээр илүү урамшуулал олгож байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

Капитал банк, Үнэт цаас, хөрөнгө зохицуулалтын алба
Утас: 976-70001912-107
Факс: 976-310833
E-mail: Forex@capitalbank.mn