Б.Насанбаяр


Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Буяагийн Насанбаяр нь 1966 онд ЗХУ-н Эрхүүгийн УАААДСургуулийг Банкны эдийн засагч мэргэжлээр, 2000 онд МУИС-ийн Удирдлагын ухааны магистр, 2005 онд ХҮДС-ийн профессорын зэргийг тус тус хамгаалсан.

1966-1971 онуудад Улсын банкны ХОСГазарт эдийн засагч, 1971-1992 МУИС-ийн Эдийн засгийн сургуульд Санхүүгийн тэнхимд багш, 1992-1995 оны хугацаанд Төв Ази банкинд эдийн засагч, 1995-2000 онд ХОТШ банкны Хяналт шалгалтын газрын захирал, 2000-2010 онуудад ХҮДСургуульд багш мэргэжлээр ажиллаж байсан. 2011 оноос Капитал банкны хяналтын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад 2014 оноос өнөөдрийг хүртэл тус банкны ТУЗ-ийн гишүүн ажиллаж байна.