Б.Ганбат

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Б.Ганбат нь 2001 онд Турк улсын Анадолу их сургуулийг эдийн засагч мэргэжлээр бакалавр зэрэгтэй, 2012 онд АНУ-д Чикаго хотын Иллиноисын их сургуулийг бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгссөн.

Тэрээр 2001-2008 он хүртэл Анод банкинд эдийн засагч, хянан шалгагч, Дотоод аудитын газрын захирал, 2010-2014 оны АНУ-д Турк –Америкийн эдийн засгийн нийгэмлэгт эдийн засагч, ахлах эдийн засагч, 2014-2017 оны хооронд Богд банкинд Эрсдэлийн удирдлагын газрын захирал, 2017-2018 онд Капитал банкинд дэд захирлаар томилогдон ажиллаж байв.

2018 оны 7-р сараас эхлэн Капитал банкны ТУЗ-н гишүүнээр ажиллаж байна.