Боловсролыг дэмжих зээл

Зээлийн зориулалт:

Төрийн болон хувийн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн сурагч, оюутны сургалтын болон дотуур байрны төлбөрт зориулан олгох зээл юм. Дотоодын их, дээд сургууль, коллежийн оюутан болон ерөнхий боловсролын бүрэн дунд боловсролын сурагчдын сургалтын төлбөр, их дээд сургуулийн нэгээс дээш курсын оюутны дотуур байрны төлбөрийг төлөх нөхцөлтэй.

Зээлийн нөхцөл:

Хүүний хувь

Төгрөг

Валют

УБ хот

Орон нутаг

УБ хот

Орон нутаг

2.10%

Зээлийн хэмжээ

Сургалтын төлбөр: 3.0 сая төгрөг хүртэл

Оюутны дотуур байрны төлбөр: 300,000 төгрөг хүртэл

Зээлийн хугацаа

18 хүртэл сар

Зээл үйлчилгээний шимтгэл

Шимтгэлгүй

 

Зээл хүсэгчид тавих шалгуур:

  • Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэнбайх;
  • Иргэний хуульд заасан эрх зүйн бүрэн чадамжтай байх/ асран хамгаалагч, харгалзан дэмжигч байхгүй, өөрийн үйлдлийн хариуцлагыг хүлээж чадах
  • Гэр бүлийн гишүүд нь тогтмол орлогын эх үүсвэртэй байх
  • барьцаа хөрөнгийн шаардлага хангасан эд хөрөнгөтэй байх;
  • Сургуульд элсэн орсон, сургуультай “Сургалтын гэрээ” байгуулсан байх
  • Гэр бүлийн өрхийн насанд хүрсэн, орлого олдог гишүүд энэхүү зээлийн хамтран зээлдэгч байх
  • Суралцаж буй сургалтын байгууллага нь их, дээд сургууль, коллеж бол магадлан итгэмжлэгдсэн байх
  • Зээл, зээлийн хүүгийн сар бүрийн тэнцүү төлбөр нь өрхийн гишүүдийн нийт цэвэр орлогын 30 хувиас илүүгүй байх
  • Хуулийн байгууллага (шүүх, цагдаагийн байгууллагад )-д сэжигтэн, яллагдагч, гэрч, иргэний хэргийн хариуцагчаар татагдаагүй байх

Бүрдүүлэх материал:

  • Банкны маягтын дагуу бөглөсөн зээлийн өргөдөл, анкет;
  • Үндсэн болон хамтран зээл хүсэгч, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн орлого баталгаажуулсан баримт;
  • Зээлийн зарцуулалтыг баталгаажуулсан баримт; (Байрны төлбөрийг санхүүжүүлж байгаа тохиолдолд оюутны дотуур байранд суух гэрээний эх хувь, тодорхойлолт, сургалтын төлбөрийн нэхэмжлэх г.м);
  • Зээл хүсэгчийн болон гэр бүлийн гишүүдийн иргэний баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Зээл хүсэгчийн ам бүлийн байдал, оршин суугаа нутаг дэвсгэрийн Засаг даргын тодорхойлолт;
  • Сургуулийн тодорхойлолт, хүсэлт;
  • Барьцаанд тавих хөрөнгийнгэрчилгээ болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа;