Боловсролыг дэмжигч банк

Их, дээд сургуулиудтай хамтран ажиллав.

Их дээд сургуулийн оюутныг сурах нөхцөл бололцоогоор хангах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор оюутны сургалтын тэтгэлэг, төгсөх курсын оюутныг ажлынбайраар хангах, сургалтын төлбөр болон оюутны байрны төлбөрт зориулсан зээлд хамруулах чиглэлээр их дээд сургуулиудтай хамтран ажиллав. МУИС-ийн Эдийн Засгийн Сургууль болон Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн 3 оюутанд тэтгэлэг олгож төгсөх ангийн оюутныг ажлын байранд дадлагажуулан ажиллуулж, 8 оюутныг ажлын байраар хангасан. Мөн нийт 100 гаруй оюутныг танилцах болон үйлдвэрийн дадлага хийлгэх нөхцөл бололцоогоор хангасан. Мөн санхүү-эдийн засгийн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулийн эрдэмтэн багш нарын бүтээлд дэмжлэг үзүүлэх зорилгоор хүүгүй зээл олгох арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж байна. Ýнэ ажлын хүрээнд өнгөрсөн онд МУИС-ийн 5 багшийн бүтээлд зориулан хүүгүй зээлийг олгох арга хэмжээг хэрэгжүүллээ.