“БИШРЭЛТ ГРУПП" ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ШИЛДГИЙН ШИЛДЭГ АВЬЯАСЛАГ ХҮҮХДҮҮДИЙГ БАЯРЛУУЛЛАА

“БИШРЭЛТ ГРУПП" ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ШИЛДГИЙН ШИЛДЭГ АВЬЯАСЛАГ ХҮҮХДҮҮДИЙГ БАЯРЛУУЛЛАА

Хөгжлийн бэрхшээлтэй шилдгийн шилдэг авьяаслаг хүүхдүүдийг шалгаруулах “Хатан дуулал-2018” урлагийн их наадам өнгөрөгч Даваа гарагт болж өнгөрлөө. Монголын хүүхдийн ордонд болсон энэ жилийн наадмыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Хатан дуулал” ТББ, “Бишрэлт групп", “Капитал банк"-тай хамтран энэ жил дөрөв дэх удаагаа
амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд оролцогч хүүхдүүд дуу, хөгжим, бүжиг, жүжигчилсэн үзүүлбэр, фантамимо зэрэг урлагийн олон төрлийн үзүүлбэрээр авьяас чадвараа сорьж, шилдгүүдээ шалгаруулсан юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Ц.Оюунбаатар: “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг өөртөө итгэлтэй, нийгмийн бүрэн эрхт гишүүн болон төлөвшихөд тэдний урлагийн боловсрол мэдрэмж өндөр ач холбогдолтойг дурдаад, энэ жилийн наадмыг ивээн тэтгэж, хамтран зохион байгуулсан “Бишрэлт групп", Капитал банкны хамт олонд баярласнаа илэрхийлж амжилт хүсч, “Талархал” гардууллаа.