“БИШРЭЛТ” ГРУПП “ХАТАН ДУУЛАЛ-2018” НААДМЫГ ИВЭЭН ТЭТГЭЖ БАЙНА.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Хатан дуулал-2018” урлагийн наадам энэ сарын 12-ны өдрийн 12 цагаас Монголын хүүхдийн ордонд болох ба БСШУЯамны Соёлын Бодлого Зохицуулалтын Газар болон Капитал банк, Бишрэлт группийн дэмжлэгтэйгээр явагдах гэж байна.

Энэхүү наадам нь урлагийн яруу сайхнаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгмийн идэвхийг сэргээж, тэдний авьяас чадварыг нээн илрүүлэх, оролцогчдын дундаас шилдэг авъяастнуудыг тодруулан алдаршуулж, шагнаж урамшуулах зорилготой юм.

Капитал банк нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин ажилладаг бөгөөд өмнөх онуудад Сонсголын бэрхшээлтэй сургуулийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулсан, Төв банкны гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан машины зогсоолыг бий болгосон зэрэг олон ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд хийгээд байна.

Жич: Үзэгчид болон оролцогчид ямар нэгэн төлбөр хураамж төлөхгүй болно.