Бичил бизнесийг дэмжье

Төслийн нэр: Эдийн засгийг дэмжих хөтөлбөр “БИЧИЛ БИЗНЕСИЙГ ДЭМЖЬЕ”

Төсөл хэрэгжүүлэгч: Капитал банк “АДРА Монгол” Олон Улсын Байгууллага

Төслийн зорилго:

Санхүүгийн байгууллагаас зээл авах боломжоор хязгаарлагдмал бичил бизнес эрхлэгч иргэдэд бизнесийн ур чадвар олгох сургалтыг явуулах, зээлийн үйлчилгээнд хамруулах, улмаар бичил санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ, ялангуяа хадгаламж, зээлийн шинэлэг үйлчилгээг өргөнөөр нэвтрүүлж, төсөлд хамрагдагчдад хадгаламжийн хуримтлал бий болгох, зээлийн чанар, тоог нэмэгдүүлэхэд оршино.

Төслийн хүрээнд хэрэгжүүлэх зээлийн бүтээгдэхүүний төрөл:

  1. Ганцаарчилсан зээл
  2. Өөртөө туслах бүлгийн зээл

Зээлийн хэмжээ: 50,000 – 3,000,000 төгрөг

Зээлийн хугацаа: 3 – 18 сар