​Биет алтны арилжаа

Капитал банк нь 2011 онд Монголбанкнаас биет алт худалдан авах зөвшөөрлийг авсан бөгөөд алт олборлогч Компаниудтай хамтран ажиллаж зээл олгох, алтны урьдчилгаа олгох, биет алтыг худалдан авах, үнэ ханшийн талаар бодит мэдээллийг харилцагчийн хүсэлтийн дагуу тухай бүр өгч шуурхай үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Харилцагч компаний алтыг худалдан авахдаа тухайн өдрийн Монголбанкнаас зарласан худалдан авах ханшаар авч харилцагчид хүндрэл чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлж байна. Мөн алтны сорьц гарах хүртэлх хугацаанд алтны урьдчилгаа өгөх бөгөөд алт барьцаалсан зээл авч болох юм.

Монголбанкны зарласан алтны ханшийн статистик харахыг хүсвэл

http://www.mongolbank.mn/dblistgoldsilverprice.aspx

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

Капитал банк, Үнэт цаас, хөрөнгө зохицуулалтын алба
Утас: 976-70001912-107
Факс: 976-310833
E-mail: Forex@capitalbank.mn