БИД ХАРИЛЦАГЧИДДАА 50 САЯ.ТӨГРӨГИЙН ШИМТГЭЛИЙГ БЭЛЭГЛЭЛЭЭ.

Монгол орон даяар Капитал банкнаас хэрэгжүүлж буй “БЭЛЭГ ХӨТӨЛБӨР”-т олон мянган иргэд хамрагдаж, шинэ харилцагчдын тоо улам нэмэгдсээр байна.

Бид анх 2016 оны 12 сарын 16-наас 2017 оны 03 сарын 01-ныг хүртэл “БЭЛЭГ ХӨТӨЛБӨР”-г зарлаж байсан ч олон мянган харилцагчдын хүсэлтээр цаашид тогтмол хугацаанд хөтөлбөрөө үргэлжлүүлэхээр боллоо. “БЭЛЭГ ХӨТӨЛБӨР” хэрэгжсэн хугацаа буюу ердөө 1 сарын хугацаанд бид 50 сая гаруй төгрөгийн шимтгэл бүхий үйлчилгээг үзүүлж 123500 удаа мобайл, интернэт, смарт банк болон АТМ-ээр гүйлгээ хийгдсэн байна. Энэхүү үзүүлэлт нь уг хөтөлбөрийн үр дүн, гүйцэтгэлийн төлөвлөгөөнөөс 2 дахин давсан үр дүн төдийгүй бидний хэрэгжүүлж буй “БЭЛЭГ ХӨТӨЛБӨР” тун амжилттай хэрэгжиж буйн илрэл юм.

“БЭЛЭГ ХӨТӨЛБӨР”-т:

  • Интернэт банк, Мобайл банк, Смарт банк
  • АТМ
  • Картын бүтээгдэхүүн
  • Өөрийн банк болон банк хоорондын гүйлгээ
  • Шинээр бүртгүүлэх, хугацаа сунгах
  • Бэлэн мөнгө авах
  • Шилжүүлэг хийх
  • Үлдэгдэл шалгах
  • Хуулга авах
  • Пин код солих
  • Капитал банкны АТМ-д хийгдэх гүйлгээ
  • Бусад МУ-ын арилжааны банкуудын АТМ-үүдэд хийгдэх гүйлгээ гэх зэрэг үйлчилгээнүүд тус бүр шимтгэлгүй болно.

БАНКИНД ШИМТГЭЛ ТӨЛДӨГ ҮЕ АРД ХОЦОРЛОО. БЭЛЭГ ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛСЭЭР...