Батбаяр овогтой Болормаа

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Хатагтай Б.Болормаа нь 1990 онд ОХУ-ын Анагаахын Их Сургуулийг эмчийн мэргэжлээр Бакалаврын зэрэгтэй төгссөн. 1996-1997 онд МҮХАҮТ-ын гадаад худалдааны академид Эдийн засаг, гадаад худалдааны мэргэжлээр, 2013-2014 онд Испани улсын Навара их сургуулийг Менежментийн чиглэлээр тус тус суралцаж дүүргэжээ.

1990-1998 онуудад ЭМШУИС-н багш, 1998-2006 онуудад МДГ ХХК-ийн Гүйцэтгэх захирал, 2006 оноос одоог хүртэл Монгол Эм Импекс ХК-н Гүйцэтгэх захирлаар ажиллахын зэрэгцээ 2016 оноос эхлэн Капитал банкны ТУЗ-н гишүүнээр ажиллаж байна.