Барилгын санхүүжилтын зээл
Бүтээгдэхүүний онцлог:
Санхүүжилт шаадлагатай байгаа
тодорхой хувийн гүйцэтгэлтэй барилгын норм ба дүрмийн дагуу баригдаж байгаа
болон баригдаж эхлэх орон сууц болон үйлдвэрлэл үйлчилгээний барилга
байгууламж барихад зориулагдана.
Ерөнхий шаардлага:
·
Зээлдэгч нь Монгол Улсын иргэн,
хуулийн этгээд байх;
·
Зээлдэгч нь банк
болон бусад санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй
зээлийн үлдэгдэлгүй байх;
·
Зээлдэгч зээл, хүүний төлбөрөө
эргүүлэн төлөх чадвартай, бизнесийн тогтмол орлоготой байх;
·
Орлогын эх үүсвэр нь дансны хуулга
болон бусад баримтаар баталгаажсан байх;
Хуулийн этгээдэд тавих шаардлага:
·
Монгол Улсын хууль, тогтоомжийн
дагуу холбогдох тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу авсан байх;
·
Зээл хүсэгч хуулийн этгээд, үүсгэн
байгуулагч, хувь нийлүүлэгч гүйцэтгэх удирдлага банк болон
бусад санхүүгийн байгууллагад
хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн үлдэгдэлгүй
байх;
·
Барилга угсралтын үйл ажиллагааг
сүүлийн 2-оос дээш жил тогтвортой эрхэлсэн байх;
Гүйцэтгэгч компанид тавих шаардлага:
·
Монгол Улсын хууль, тогтоомжийн
дагуу холбогдох тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу авсан байх;
·
Барилга угсралтын үйл ажиллагааг
сүүлийн 2-оос дээш жил тогтвортой эрхэлсэн байх;
Үйлчилгээний нөхцөл:
Хүүний
хувь |
Төгрөг |
Валют |
1,7%-2,1% |
1,5%-2,0% |
|
Зээлийн
хэмжээ |
Банкны өөрийн хөрөнгийн 20% хүртэл |
|
Зээлийн
хугацаа |
24 хүртэл сар |
|
Зээл судалсны шимтгэл |
0.5% |
|
Өргөдлийн хураамж |
Хуулийн
этгээд-20 000 төгрөг Иргэн-
15 000 төгрөг |
Зээлдэгчийн бүрдүүлэх материалын
жагсаалт
·
Банкны маягтын дагуу бөглөсөн зээлийн өргөдөл, анкет;
·
Барих гэж буй барилгатай холбоотой зураг төсөл,
мэргэжлийн байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл;
·
Зээлээр санхүүжих барилгатай
холбоотой холбогдох гэрээ хэлцлүүд;
·
Орлого баталгаажуулах баримт
материал;
·
Барьцаанд тавих хөрөнгийнгэрчилгээ болон эд
хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа;
·
Иргэн, аж ахуйн нэгжийн баримт
бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
·
Холбогдох бусад баримт бичгүүд;