А.Минж

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Алмаазын Минж нь 1978 онд Эрхүүгийн улсын ардын аж ахуйн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр суралцан төгсөж, 2000 онд Эдийн засгийн академид Бизнесийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалсан.

1978-1985 онуудад Улсын банкны ерөнхий хорооны Хөрөнгө оруулалт санхүүжилтийн газарт Эдийн засагч, 1985-1993 онуудад Улсын банкны ерөнхий хорооны Гадаад тооцооны газарт эдийн засагч, 1993-2001 онуудад Монгол Шуудан банкинд дэд захирал, 2001-2006 онуудад Хаан банкинд Улаанбаатар хотын салбар, тооцооны газарт эдийн засагч, Гадаад тооцоо, нөөцийн газрын захирал, 2006-2007 онд Кредит банкны Гүйцэтгэх захирал, 2007 оноос хойш Империал олон улсын санхүүгийн байгууллагад санхүүгийн албаны дарга, 2014 оноос одоог хүртэл Капитал банкны ТУЗ-н гишүүнээр ажиллаж байна.