Арьс шир худалдаж авах эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийн зээл

Зээлийн зориулалт:

Монгол улсын нутаг дэвсгэр дээр арьс, шир гүн боловсруулах зорилгоор арьс, шир худалдаж авах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмж шинэчлэхэд зориулж үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлттэй нөхцлөөр олгох зээл.

Зээлийн нөхцөл:

Зээлийн зориулалт

Зээлийн зарцуулалт байгаль орчинд сөрөг нөлөөтэй тохиолдолд зээлийн хүсэлтийг дэмжихгүй.

Хүүний хувь

7%

Зээлийн хэмжээ

ҮХААЯЗ-өөс дэмжигдсэн банкинд албан ёсоор ирүүлсэн зээлийн дүн

Зээлийн хугацаа

36 хүртэл сар

Зээл судалсны шимтгэл

Шимтгэлгүй

Өргөдлийн хураамж

20,000 төгрөг

Банк дараах нөхцлийг хангасан зээл хүсэгч аж ахуй нэгж байгууллагад зээл олгоно.
  • Сүүлийн 2 жил бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулсан ;
  • Хууль тогтоомжийн дагуу татвар, хураамж төлбөрөө төлсөн;
  • Нийгмийн даатгалын шимтгэлээ цаг тухайд нь төлөх, ажил олгогч даатгуулагчийн шимтгэлээ төлөх үүрэг хүлээн ажилладаг;
  • Сар бүр төлөх зээл, хүүний төлбөр нь бизнесийн нийт цэвэр орлогын 60%-иас хэтрэхгүй;
  • Зээл хүсэгч болон хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага нь татвар болон банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоонд хугацаа хэтэрсэн өр зээлийн үлдэгдэлдгүй, муу зээлийн түүхгүй;
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ нь зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн төдийгүй зээл, зээлийн хүүний төлбөрөө эргүүлэн төлөх чадвартай;
  • Үйлдвэрлэл явуулахад шаардлагатай мэргэжлийн боловсон хүчин, үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжтэй;
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн;
  • Бизнес төлөвлөгөөгөөр бүтээгдэхүүн экспортлохоор төлөвлөсөн тохиолдолд экспортын гэрээ хэлцэл хийсэн