Амины орон сууц, хашаа байшин худалдан авах, барьж дуусгах зээл

Зээлийн зориулалт:

Иргэдийн хашаа байшин худалдан авах, барьж дуусгах зээлийн хүсэлтийн хүлээн авч, хүн ам суурьшин амьдрах зориулалттай, хотын зураг төсөлд орсон, төвийн төвлөрсөн шугам, сүлжээнд холбогдоогүй эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр баталгаажсан хувийн сууцыг барьцаалан олгох зээл.

Хашаа байшин худалдан авах зээл


Валют


Урьдчилгаа төлбөр

Хүү, төгрөг

УБ хот

Орон нутаг

Хүүний хувь

Урьдчилгаа төлбөр 61%<

Жил- 24.0% / Сар 2.0%/

Урьдчилгаа төлбөр 56-60%

Жил- 25.2% /Сар 2.1%/

Урьдчилгаа төлбөр 50-55%<

Жил- 26.4% /Сар2.2%/

Зээлийн хэмжээ

УБ хотод 20,0 сая төгрөг хүртэл Аймгийн төвд 10,0 сая төгрөг хүртэл Суманд 3,0 сая төгрөг хүртэл

Зээлийн хугацаа

60 хүртэл сар

Зээл судалсаны шимтгэл

0.5%

Өргөдлийн хураамж

Иргэн-15,000 төгрөг, 15 ам доллар

Нэмэлт

Амь нас, барьцаа хөрөнгийн даатгалд заавал хамруулна.


Хашаа байшин барьж дуусгах зээл

Зээлийн хүү /төгрөг/

УБ хот

Аймаг

Сум

Жил- 26.4% /Сар 2.20%/

Жил- 25.2% /Сар 2.1%/

Жил- 25.2% /Сар 2.1%/

Зээлийн хэмжээ

УБ хотод 20,0 сая төгрөг хүртэл Аймгийн төвд 10,0 саятөгрөг хүртэл Суманд 3,0 сая төгрөг хүртэл

Зээлийн хугацаа

60 хүртэл сар

Зээл судалсаны шимтгэл

0.5%

Өргөдлийн хураамж

Иргэн -15,000 төгрөг

Нэмэлт

Амь нас, барьцаа хөрөнгийн даатгалд заавал хамруулна.


Амины орон сууц барьж дуусгах зээл

Зээлийн хүү

Барилгын ажлын гүйцэтгэл /зураг төслийн дагуу/

Хүү, төгрөг

40-49%

Жил- 25.2% /Сар 2.1%/

50%-59%

Жил- 24.0% / Сар 2.0%/

60% <

Жил- 22.8% / Сар 1.9%/

Зээлийн хэмжээ

50,0 сая төгрөг хүртэл

Зээлийн хугацаа

60 хүртэл сар

Зээл судалсаны шимтгэл

0.5%

Өргөдлийн хураамж

Иргэн -15,000 төгрөг

Нэмэлт

Амь нас, барьцаа хөрөнгийн даатгалд заавал хамруулна.

Зээл хүсэгчид тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадвартай иргэнийбичиг баримтын хувьд ямар нэг зөрчилгүй, тодорхой хаягтай байх; /тэтгэврийн наснаас өмнө орон сууцны зээлээ бүрэн төлж дуусах санхүүгийн чадвартай, бололцоотой байх/;
  • Банкны салбар, нэгж оршин буй тухайн орон нутагт байнгын оршин суугч байх;
  • Зээл хүсэгч болон түүний гэр бүлийн бүх гишүүд бусад банк болон банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй;
  • Өрхийн өр орлогын харьцаа нь татварын дараах орлогын 60%-аас ихгүй/ Зээл хүсэгч нь хэвийн зээлийн үлдэгдэлтэй байж болох бөгөөд бүх зээлийн төлбөрийг өрийн дүнд оруулан тооцно/;
  • Сүүлийн хоёр жилээс доошгүй хугацаанд хувиараа бизнес эрхэлсэн, эсвэл хуулийн этгээдэд хөдөлмөрийн гэрээгээр тогтвор суурьшилтай ажиллаж байгаа, цаашид тогтвортой ажиллах үндсэн ажилтан;
  • Орлогын эх үүсвэр нь дансны хуулга болон бусад баримтаар нотлогдсон;
  • Тогтмол орлоготой зээл хүсэгч хóäàëäàæ àâàõ хашаа байшингийн үнийн дүнгийн 30-иас багагүй хувь, харин тогтмол бус орлоготой, хувиараа бизнес эрхлэгчид худалдан авч байгаа үнийн дүнгийн 40-иас багагүй хувийн урьдчилгаа төлбөрийг банкны харилцах дансанд байршуулсан;
  • Хашаа байшин барьж дуусгах тохиолдолд гүйцэтгэл 30-аас доошгүй хувь байх;


Бүрдүүлэх материал:

  • Банкны маягтын дагуу бөглөсөн зээлийн өргөдөл, анкет;
  • Иргэний бичиг баримтын хуулбар /нотариатаар баталгаажуулсанаар/;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт;
  • Оршин суугаа газрын тодорхойлолт;
  • Худалдагч этгээдтэй хийсэн хашаа байшин худалдах, худалдан авах гэрээ;
  • Барьцаанд тавих хөрөнгийнгэрчилгээ болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа;
  • Урьдчилгаа төлбөрийг төлсөн баримт;
  • Ажлын газрын тодорхойлолт. /Хамтран зээлдэгчийн хамт/;
  • Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хамтран зээлдэгчийн хамт/;
  • Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтууд /худалдаа, үйлчилгээ явуулах зөвшөөрөл, түрээсийн гэрээ, санхүүгийн тооцоолол гэх мэт;