Амины орон сууц барьж дуусгах зээл

Бүтээгдэхүүний онцлог: Амины орон сууц барьж дуусгахад зориулсан зээл байна. Амины орон сууц гэж хотын зураг төсөлд орсон, 400 м.кв-аас дээш талбай бүхий өөрийн эдлэн газартай, төвийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон, холбогдоогүй боловч мэргэжлийн байгууллагын батласан тусгай технологи, стандарт бүхий дулаан, бохирын шугам сүлжээтэй, нэгээс дээш давхар, эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр баталгаажсан үл хөдлөх хөрөнгө байна. Тухайн барьж буй амины орон сууц нь зөвхөн амьдран суух зориулалттай, зураг төслийн дагуу 40%-иас дээш гүйцэтгэлтэй байна.

Зээлийн хүү

Барилгын ажлын гүйцэтгэл/зураг төслийн дагуу

Хүү, төгрөг

40-49%

2,10%

50%-59%

2,00%

60%<

1.90%

Зээлийн хэмжээ

Улаанбаатарт 100 сая төгрөг хүртэл, орон нутагт 30-50 сая төгрөг

Зээлийн хугацаа

180 сар

Өргөдлийн хураамж

15,000 төгрөг

Зээл хүсэгчид тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн, 18 нас хүрсэнбайх;
  • Банкны салбар, нэгж оршин буй тухайн орон нутагт байнгын оршин суугч байх;
  • Бусад банк, ББСБ, ХЗХоршоодод хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өргүй байх;
  • Зээлдэгчийн татварын дараах орлого нь зээлийн сар бүрийн төлөлтийн 60%-иас доошгүй байх;
  • Одоогийн ажиллаж буй байгууллагадаа 2-оос доошгүй жил тогтвортой  ажилласан байх;
  • Хувиараа бизнес эрхлэгчид 1-ээс доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх;
  • Тухайн барьж буй амины орон сууц нь зөвхөн амьдран суух зориулалттай, зураг төслийн дагуу 40 хувиас дээш гүйцэтгэлтэй байх;

Бүрдүүлэх материал:

  • Банкны маягтын дагуу бөглөсөн зээлийн өргөдөл, анкет;
  • Иргэний бичиг баримтын хуулбар /нотариатаар баталгаажуулсанаар/;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт;
  • Оршин суугаа газрын тодорхойлолт;
  • Худалдагч этгээдтэй хийсэн хашаа байшин худалдах, худалдан авах гэрээ;
  • Барьцаанд тавих хөрөнгийнгэрчилгээ болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа;
  • Урьдчилгаа төлбөрийг төлсөн баримт;
  • Ажлын газрын тодорхойлолт. /Хамтран зээлдэгчийн хамт/;
  • Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хамтран зээлдэгчийн хамт/;
  • Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтууд /худалдаа, үйлчилгээ явуулах зөвшөөрөл, түрээсийн гэрээ, санхүүгийн тооцоолол гэх мэт;