АМЖИЛТ МӨРӨӨДЛӨӨС ЭХТЭЙ.

Бүх оюун бодлоороо төсөөл. Бүх зүрх сэтгэлээсээ хүс Бүх хүч чадлаа дайчлан мөрөөдөлдөө хүрээрэй. Бидний амьдрал асар богинохон, бидэнд өгөгдсөн цаг, минут бүхэн асар их үнэ цэнэтэй. Тиймээс танд чухал биш хүмүүсээс болж бухимдах шаардлага байхгүй. Харин өөрийнхөө төлөө, таны хувьд чухал хүмүүсийнхээ төлөө өнөөдөр сайн амьдар, аз жаргалтай амьдар, өөрийгөө хөгжүүлэхэд цаг гарга.

Амьдралаа эргээд нэг харахад харуусал таны амьдралд бүү үлдэг. Магадгүй би тантай хэзээ ч уулзаж байгаагүй байж болох гэхдээ таны талаар нэг л зүйлийг би сайн мэднэ. Та бол үнэ цэнэтэй, онцгой хүн. Хүсэл мөрөөдөлөө амьдруулахад хэрэг болох бүхэн таны дотор бий. Хамгийн чухал нь тэдгээрийг идэвхжүүлэхийн тулд танд "Зориг, Шийдвэр" хэрэгтэй. Яагаад тэр шийдвэрийг гаргах зоригийг одоо гаргаж болохгүй гэж? Бүү ай, бүү унжий, бүү хугар, бүү нугар. Та одоо байгаагаасаа ч илүү амьдарч чадах хүн! Тиймээс ирээдүйд өөрөөрөө бахархах өдөрт хэрэг болох тэр хөрөнгө оруулалтыг, ХУРИМТЛАЛЫГ өнөөдөр амьдралдаа бий болгоорой. Таны хурааж хуримтлуулсан сэтгэл, итгэл,хайр, хөдөлмөрбүхэн үнэ цэнэтэй. ЭНЭ БОЛ ТАНЬД ӨГЧ БУЙ УРМЫН БЭЛЭГ. КАПИТАЛ БАНК