Алтны зээл

Зээл хүсэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад алт барьцаалан олгох зээл.

Зээлийн нөхцөл:

Зээлийн зориулалт

Зээлийн зарцуулалт байгаль орчинд сөрөг нөлөөтэй тохиолдолд зээлийн хүсэлтийг дэмжихгүй.

Валют

ТӨГРӨГ

ВАЛЮТ

Хүүний хувь

Жил-30% / Сар 2.5%/

Зээлийн хэмжээ

1,0 тэрбум төгрөг

1,0 тэрбум төгрөгтэй тэнцэх валют

Зээлийн хугацаа

24 сар

Зээл судалсаны шимтгэл

0-300,000,000 төгрөг хүртэл бол 0.5%(Дээд хэмжээ 300,000 төгрөг) 300,000,001-ээс дээш төгрөг бол 0.1% (Дээд хэмжээ 1 сая төгрөг)

Өргөдлийн хураамж

Хуулийн этгээд -20,000 төгрөг
Иргэн-15,000 төгрөг


Банк дараах нөхцлийг хангасан иргэнд зээл олгоно.

  • Монгол Улсын иргэн, 18 насанд хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай, тухайн орон нутагт байнгын оршин суудаг;
  • Бизнесийн үйл ажиллагаа тогтворжсон, тогтмол орлоготой;
  • Үйл ажиллагаа нь банкны тогтвортой санхүүжилтийн бодлогод нийцсэн;
  • Зээл хүсэгчийн сард төлөх зээл, зээлийн хүүний нийт төлбөр нь сарын орлогын 60 хувиас хэтрэхгүй байх; /бусад хэвийн зээлийн эргэн төлөлтийг оруулан тооцно./
  • Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх.

Банк дараах нөхцлийг хангасан хуулийн этгээдэд зээл олгоно.

  • Хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлсэн;
  • Бизнесийн үйл ажиллагаа нь тогтворжсон, тогтмол орлоготой;
  • Үйл ажиллагаа нь банкны тогтвортой санхүүжилтийн бодлогод нийцсэн;
  • Уул уурхай, ашигт малтмал зэрэг байгаль орчинд сөрөг нөлөөлөл учруулж болзошгүй үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах бол байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, нөхөн сэргээлт хийх төсөв, төлөвлөгөө нь баталгаажсан, хуульд заасан зөвшөөрлийг авсан;
  • Зээл хүсэгчийн сард төлөх зээл, зээлийн хүүний нийт төлбөр нь сарын орлогын 60 хувиас хэтрэхгүй байх; /бусад хэвийн зээлийн эргэн төлөлтийг оруулан тооцно./
  • Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх.

Зээлдэгчийн бүрдүүлэх материалын жагсаалт

  • Банкны маягтын дагуу бөглөсөн зээлийн өргөдөл, анкет;
  • Зээл хүсэгчийн хуулийн этгээдийн анкет;
  • Алтны сорьцын акт;
  • Удирдах ажилтнуудын иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар, анкет;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар
  • Стандартчилал хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын хэлтсийн хайлуулалтын хуудас;
  • Зээлийн төсөл, зээлийн зориулалтыг баталгаажуулсан баримт;
  • Орлого тодорхойлох баримт.