Актив пассивын удирдлагын хороо

Актив, пассивын удирдлагын хороо

Актив пассивын удирдлагын хороо нь 8 хүний бүрэлдэхүүнтэй байх ба хорооны хурлын даргаар Санхүүгийн удирдлагын газрын захирал ажилладаг. Актив, пассивын удирдлагын хорооны зорилго нь хүүний эрсдэл, хөрвөх чадвар, хөрөнгийн удирдлагын эрсдэл зэрэг санхүүгийн эрсдэлийг удирдах, банкны хөрөнгийн удирдлага төлөвлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавих, санхүүгийн төлөвлөгөөт үр дүнд хүрэх стратегийг тодорхойлох, санхүүгийн гүйцэтгэлийг хэлэлцэхэд оршино.

Хорооны эрх,үүрэг

  • Актив, пассивын удирдлагын стратеги болон бодлого, чиглэлийг тодорхойлох;
  • Зах зээлийн хүүний түвшин, түүний өөрчлөлтийн чиг хандлага, хэтийн төлөв, нөлөөлж буй хүчин зүйлс, гарч болох эрсдэлийг тодорхойлох;
  • Активийн бүтэц, түүнд гарч буй өөрчлөлт, нөлөөлж буй хүчин зүйлс, учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох;
  • Пассивийн бүтэц, түүнд гарч буй өөрчлөлт, нөлөөлж буй хүчин зүйлс, учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох;
  • Цэвэр хүүний орлого, түүнд гарч буй өөрчлөлт, нөлөөлж буй хүчин зүйлс, учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох;
  • Хүүтэй актив, пассивийн хугацааны бүтэц, хоорондын харьцаа, хугацаа тус бүрийн болон нийт зөрүү, тэдгээрт гарч буй өөрчлөлт, нөлөөлж буй хүчин зүйлс, гарч болзошгүй эрсдэлийг тодорхойлох;
  • Татварын бодлогын хандлага, холбогдох хуульд гарч буй өөрчлөлт, банкны үйл ажиллагаанд нөлөөлөх нөлөөлийгтодорхойлох;
  • Гадаад валютын нээлттэй позицийн лимит, алдагдал хүлээх дээд лимитийн хэмжээ тогтоох түүнтэй холбоотой асуудал;
  • Актив, пассив болон өөрийн хөрөнгийн байрших хугацаа (duration), банкны нийт байрших хугацааны зөрүү, түүнд гарч буй өөрчлөлт, нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох;
  • Монгол банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн хангалт болон түүнтэй холбоотой асуудал;
  • Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, хууль тогтоомж түүний өөрчлөлттэй холбоотой банкны бүртгэлийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах эсэх талаар шийдвэрлэх.