Ажлын байр нэмэгдүүлэх төслийн зээл.

Бүтээгдэхүүний зорилго: Ажлын байр нэмэгдүүлэх төслийн зээл нь үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх, өргөжүүлэх сонирхолтой иргэд, малчид, албан бус хөдөлмөр эрхлэгчид зориулсан зээл юм.

Зээлийн хэмжээ

10,000,000 төгрөг хүртэл

Хүүний хувь

Сарын 0.80%-0.85%

Зээлийн хугацаа

6-24 сар

Өргөдлийн хураамж

Хураамжгүй.

Зээл судалсны шимтгэл

0.5%-1.0%

Зээл хүсэгчийн бүрдүүлэх материал

ü Банкны батлагдсан маягтын дагуу бөглөсөн зээлийн өргөдөл, анкет;

ü Дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний төвийн албан ёсны тодорхойлолт;

ü Орлого баталгуужуулах баримт, материал;

ü Барьцаанд тавих хөрөнгийнгэрчилгээ болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа;

ü Иргэн, аж ахуй нэгжийн баримт бичгийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

ü Бусад банкнаас зээл авч, хугацаандаа төлөлт хийсэнг нотлох зээлийн гэрээ, барьцааны гэрээ, төлбөр хийсэн баримт;

ü Холбогдох бусад баримт бичгүүд;

Зээлийн батлан даалтын сан

Зээлийн батлан даалтын сан нь зээл авахад барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тухайн авах зээлийн 60 хүртэлх хувьд нь батлан даалт гаргаж өгдөг сан юм. Тухайн батлан даалтын нэг удаагийн дээд хэмжээ нь 250 сая төгрөг байна.