
Монгол ардын хувьсгал ялалтынхаа анхны өдрүүдээс эхлэн тус орны улс төр,
эдийн засгийн амьдралыг бүхэлд нь өөрчлөн төвхнүүлэхтэй холбогдсон олон чухал арга хэмжээг дэс дараатай,
системтэйгээр боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүний дотор зах зээл дээр хязгааргүй ноёрхож байсан
гадаадын худалдаачид, мөнгө хүүлэгчдийг шахан зайлуулж үндэсний банк, мөнгө зээлийн системийг үүсгэн байгуулах
явдал чухал байр эзэлж байжээ. Ардын засгийн газраас төрөл бүрийн системтэй арга хэмжээ авч, зохих бэлтгэлийг
хангасны үндсэн дээр 1924 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн хөрөнгөөр
Монголын худалдаа ба аж үйлдвэрийн банкыг Алтанбулаг дахь нэг салбарын хамт нээж ажиллуулсан нь “Монгол банк”
буюу Монгол Улсад банк байгууллагдсан түүхэн хуудасны эхлэл байжээ.

1990-ээд онд Монгол Улс эдийн засгийн шинэчлэл өөрчлөлтийг хийж, зах зээлийн
харилцаанд шилжин орсон нь Монгол Улс дахь нэг шатлалт банкны тогтолцоо, нэг банкны монополь системийг халж,
хоёр шатлалт банкны тогтолцоог бий болгох үндсийг бүрдүүлсэн. Энэ үеэс анхны арилжааны банкууд бий болсон
бөгөөд анх 1990 онд төрийн өмчийн оролцоотой болон хувийн хэвшлийн 16 үйлдвэр, аж ахуйн байгууллага хөрөнгө
оруулж, “Үйлдвэрийн хувь нийлүүлсэн банк”-ыг байгуулах зөвшөөрөл авах тухай хүсэлтээ
Улсын банкинд ирүүлснийг Улсын банкны ерөнхий хорооны 1990 оны 9 дүгээр сарын 14-ний хурлаар хэлэлцэж,
тус банкны дүрмийг баталж, банк байгуулах зөвшөөрөл өгч, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн нь одоогийн
Капитал банкны үндэс суурь юм. Тус банк 1998 онд “Шинэчлэл” банк хэмээн нэрээ өөрчилсөн ба 2003 оны
02 дугаар сарын 28-ны өдрийн банкны бүх гишүүдийн хурлаар банкны шинэчлэн найруулсан дүрмийг баталж,
банкыг “Капитал” банк хэмээн нэрлэжээ.

Шилжилтийн үеийн жилүүдэд, Монгол орон дахь эдийн засаг, хууль эрх зүйн таатай бус
орчин болон бусад нөлөөллийн улмаас бий болсон санхүүгийн зах зээл дээрх хямралт байдал
арилжааны банкуудад хүнд цохилт болсон юм. Монголбанкнаас 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 29 банкинд
банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосноос 14 банк одоогоор ажиллаж байна. Капитал банк хүнд
хэцүү шалгуурыг амжилттай даван туулж, үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, үүсгэн байгуулагдсанаасаа
хойш Монгол Улсын банкны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу мөнгөн хөрөнгө хуримтлуулан
хадгалж, өөрийн нэрийн өмнөөс бусдад зээлдүүлэх, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх нийтлэг үйл
ажиллагаатай, гишүүдийн хувь нийлүүлсэн дотоодын 100 хувь хөрөнгө оруулалттай хувийн хэвшлийн анхны
арилжааны банк юм. Ийнхүү Капитал банк Монгол улсын анхны арилжааны гэх түүхэн
үүслээрээ брэндлэгдсэн байдаг.

Анхлан байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл Монгол Улсын хууль тогтоомжийг дээдлэн хүндэтгэж,
зөвхөн хуулийн хүрээнд, ил тод, шударга өрсөлдөөний зарчмыг баримтлан, харилцагчийн эрх ашгийг хүндэтгэсэн,
жижиг дунд бизнесийг дэмжсэн, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, байгаль орчинд ээлтэй ногоон байх хэтийн
зорилтоо уламжлан хадгалж иржээ.

Капитал банк, түүний үйл ажиллагаанд бие даасан хувь нийлүүлэгчдээс гадна нийгмийн зүгээс нийгмийн
сайн сайхны төлөө тодорхой зүйл хийхийг хүсэн хүлээж байдаг. Ийнхүү нийгмийн ашиг сонирхолыг хангахад
чиглэсэн үйл ажиллагаа явуулах нь Капитал банкны нийгмийн хариуцлагын бодлогын асуудал байдаг.
Сүүлийн үед нийгмийн зүгээс бизнесийн байгууллагуудад ёс зүйн болоод нийгмийн хариуцлагын
хүрээнд өндөр шаардлага тавигдах болсон. Энэ нь мэдээж байгаль орчны тулгамдсан асуудал ар араасаа цуварч,
экологийн тэнцвэрт байдал алдагдаж нөөцийн хомсдолд орсон, баян хоосны ялгаа улам гүнзгийрсэн,
дэлхийн эдийн засаг бүхэлдээ хямарсан энэ үетэй холбогдон гарах нийгмийн хүсэл хэрэгцээний илэрхийлэл юм.
Тиймээс ч банкны нийгмийн хариуцлагын бодлогын асуудал нь байгууллагын хөгжлийн стратеги зорилтыг
тодорхойлоход багагүй үүрэг гүйцэтгэдэг.

Капитал банкны нийгмийн хариуцлагын бодлого нь өөрийн байгууллагын үйл ажилллагаа,
гаргасан шийдвэрийн нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар бүрэн хариуцлага хүлээх,
нийгмийн сайн сайхан, тогтвортой хөгжлийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ил тод нээлттэй байх,
бизнесийн ёс зүйг эрхэмлэн дээдлэх, бизнест хамааралтай талуудын хүлээлт, ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд тавих,
хууль болон олон улсын бизнесийн норм, хэм хэмжээг эрхэмлэн сахих, байгууллагынхаа үйл ажиллагааг гадаад
орчинтой нягт уялдуулан зохицуулахад чиглэгддэг.

Улс орны эдийн засгийн хөгжил, ирээдүйн чиг хандлагад нийцүүлж байгаль орчинд ээлтэй,
эдийн засгийн өсөлтийг хангах, байгалийн нөөцийн хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэх ногоон
эдийн засгийг дэмжигч банк байхыг сүүлийн жилүүдэд илүүтэй эрмэлзэн ажиллаж байна.
Үүний зэрэгцээ дэлхий нийтийг цочирдуулсан хүчирхийлэл, терроризм, хүний наймаа, хууль бус худалдаа,
наймаа, ан агнуур, мөрийтэй тоглоом, цацраг идэвхт материалын үйлдвэрлэл, худалдаа,
нөхөн сэргээлт хийгддэггүй байгаль орчинд халтай олборлолт, хориглосон эм, эмийн бүтээгдэхүүн,
химийн хортой үйлдвэрлэл, үйлчилгээг санхүүжүүлэх, дэмжих, хамтран ажиллах, сурталчлах,
зуучлах ажиллагаанд үл оролцдог.

Капитал банк нь байгуулагдсан цагаасаа эхлэн санхүүгийн зах зээлд өөрийн гэсэн байр суурь, өнгө төрхийг
бүрдүүлж үйл ажиллагаагаа тогтвортой явуулсаар ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод төв банк,
5 салбар, 14 тооцооны төв, 8 тооцооны касс, Өмнөговь, Орхон, Архангай, Дорноговь, Дархан-Уул,
Хөвсгөл, Ховд аймгууд, Багануур дүүрэг, Замын Үүд суманд салбар, тооцооны төв, тооцооны касс,
валют арилжааны цэг нийт 50 гаруй нэгжид 300 гаруй мэргэжлийн боловсон хүчинтэйгээр 450.000
байнгын харилцагчдад банкны бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг орчин үеийн дэвшилтэт техник,
технологи дээр суурилсан банк болон өргөжин тэлсээр байна.

Банкны гадаад харилцаанд жил бүр ахиц дэвшил гарч 2001 онд олон улсын төлбөр тооцооны телекоммуникацын
S.W.I.F.T. сүлжээнд албан ёсны хувь нийлүүлэгчээр элсэн орж АНУ-ын Wachovia Bank, City банк,
Японы Bank of Tokyo Mitsubishi UFJ Ltd, ХБНГУ-ын Commerzbank AG, ОХУын International Bank for Economic Cooperation,
БНСУ-ын Korea Exchange Bank, БНХАУ-ын China Construction Bank,
ICBC банк, Өвөр Монголын Өөртөө засах орны
Хөх Хотын арилжааны банк зэрэг олон улсын нэр хүнд бүхий банкуудад доллар,
евро, рубль, иен, юаны ностро данс буюу гадаадын банкинд байрших өөрийн дансыг нээж,
улс хоорондын төлбөр тооцоо хийх, гадаад худалдааны санхүүжилтийн шугам болон арилжааны
шугам нээх зэрэг харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжид нийцсэн ажлуудыг амжилттай явуулж байна.

Ази, Номхон далайн бүс нутаг дахь банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах, зах зээлийг судлах,
туршлага солилцох зорилгоор Азийн Банкуудын Холбоо болон Ази, Номхон Далайн Бүс
Нутгийн Санхүүгийн Байгууллагуудын Хөгжлийн Холбоо, олон улсын санхүүгийн зах зээл, дэлхийн санхүүгийн
онлайн хөтөч Bloomberg-ийн албан ёсны гишүүнчлэлээр элсэн оржээ.

Капитал банкны нийгмийн хариуцлагын бодлого, банкны үйл ажиллагааны хэтийн зорилтын хүрээнд Монгол Улсын
Засгийн Газраас хэрэгжүүлсэн “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл”, “40000 айлын орон сууц” төсөл,
“Атрын 3-р аян”, “Ажлын байрыг нэмэгдүүлэх төслийн зээл”, Дэлхийн банкны “Тогтвортой амьжиргаа”,
АДРА Монгол ОУБ-ын “Бичил бизнесийг дэмжье”, Мерси Кор Монгол ОУБ-ын “Хөдөөгийн агробизнесийг дэмжих хөтөлбөр”
, “Органик Монгол” зэрэг төрийн болон төрийн бус байгуулага, олон улсын донор орнуудаас санаачилсан
төсөл хөтөлбөрийг дэмжин хамтран хэрэгжүүлдэг.

Мэдээллийн эрин зуунд техник технологийн өөрчлөлт шинэчлэлтэнд ямагт нэг алхмаар түрүүнд байж,
харилцагчдынхаа сэтгэл ханамжийг дээдлэн, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, банкны салбарт
мэдээллийн технологийн чиглэлээр тэргүүлэгч “Цахим банк” байх эрхэм зорилгынхоо хүрээнд банкны
нийт салбар нэгжийг онлайн мэдээллийн сүлжээнд холбож 100% онлайн үйлчилгээтэй, цахим харилцаан дээр
суурилсан банк болон өргөжин тэлсээр байна.

Монгол Улсын банк санхүүгийн салбар дахь шинэчлэл өөрчлөлт, бүтээгдэхүүн үйлчилгээг
харилцагчдынхаа хэрэгцээнд нийцүүлэн Монгол хөрсөнд Монгол хүний онцлогт тохируулан брэнджүүлэхийг чухалчилснаар:
2005 оны 04 дүгээр сард Монголд анх удаа олон улсын мөнгөн гуйвуулгын
брэнд дэлхийн 150 гаруй оронд 22700 гаруй салбартай бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс
хамгийн хямд шуурхай, найдвартай үйлчилгээ болох Coinstar Money Transfer үйлчилгээг нэвтрүүлж, банк санхүүгийн чиглэлээр хилийн чанадад буй үйлчлүүлэгч нартаа найдвартай түргэн
шуурхай үйлчлэн, тэднийг Монгол улстай холбогч гүүр болсноор дэлхийн шилдэг
үйлчилгээг эх оронд маань Монгол брэнд болон;
Бяцхан харилцагч нартаа зориулж “Унагалдай” хүүхдийн ирээдүйн санхүүгийн
боловсролыг дэмжих хадгаламжийн шинэ бүтээгдэхүүнийг санхүүгийн зээлд нэвтрүүлсэн нь
олон түмэнд хамгийн их таашаагдсан хүүхдийн хадгаламжийн брэнд болон;
Банк харилцагчдынхаа төгрөгийн хадгаламжийг эрсдэлгүй найдвартай байлгах үүднээс
UBIBOR хадгаламжийн бүтээгдэхүүнийг Монгол Улсдаа анхлан нэвтрүүлснээр хөвөгч, хамгийн
боломжит өндөр, хувьсах хүүтэй шинэ брэнд хадгаламж анхлан;
Банкны үйлчилгээг харилцагчдад түргэн шуурхай, ил тод үзүүлж, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлсэн,
харилцагчаа дээдэлсэн, орчин үеийн техник хэрэгсэл мэдээллийн технологи дээр суурилсан
Цахим банк байх эрхэм зорилгоо чиг болгон үндэсний бүтээн байгуулалт, оюуны бүтээмжийг дэмжиж,
банк санхүүгийн салбарын анхны цогц програм хангамжийн Монгол системийг анхлан нэвтрүүлсэн нь
Монголын банкуудын брэнд программ болон;
Дамжуулан зээлдүүлэх, барьцаалах, өвлүүлэх төлбөрийн хэрэгсэл бүхий даатгагдсан хадгаламжийн
сертификатын үйлчилгээг анхлан нэвтрүүлсэн нь банкны салбар дахь шинэ монгол брэнд бүтээгдэхүүн
үйлчилгээ болон;
Мэдээлэл, эдийн засгийн зуунд банкны ажилтан бүр байгууллагынхаа чухал үнэт зүйл байж,
банк банкны ажиллагсдын ажиллах орчин, тэдгээрийн үр ашигтай хамтын ажиллагааны шийдэл
чухал гэдэг нь тодорхой. Зөв шийдэл, зөв удирдлага, зөв тогтолцооны хамгийн оновчтой
гарц нь банкны цахим хамтын ажилллагааны талбар. Энэхүү нөхцөл боломжийг бүрдүүлж,
банкны дотоод мэдээллийн урсгалыг сайжруулах, хөнгөвчлөх, удирдлагын мэдээллийн
хяналтын иж бүрэн системийг дэлхийн тэргүүлэх IBM корпорацийн шилдэг бүтээгдэхүүн
“Lotus Notes Domino” программыг банкны салбарт анхлан нэвтрүүлсэн нь eOffice-ийн брэнд болон;
Дэлхийн стандартад нийцсэн орчин үеийн дэвшилтэд технологийг нэвтрүүлэх, техник технологийн
өөрчлөлт шинэчлэлтэд ямагт нэг алхам түрүүнд явж, харилцагчдынхаа сэтгэл ханамжийг дээдлэн,
банкны системд мэдээллийн технологийн чиглэлээр тэргүүлэгч “цахим банк” байх зорилтынхоо
хүрээнд банкныхаа мэдээллийн технологийн иж бүрэн шинэчлэлийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн
нь Монгол Улсын банкны систем дэх анхны 100% онлайн ажиллагаатай банкны брэнд болон;
Банкныхаа харилцагч нарт үзүүлэх үйлчилгээг олшруулах, тэдгээрийн хэрэгцээ шаардлагыг байнга
соргогоор хүлээн авч анхдагч байхыг эрмэлзэн дэлхий нийтээр тархсан, 24 цаг тасралтгүй явагддаг
Олон улсын валютын арилжаанд зуучлах буюу White label-ийн үйлчилгээг Монголд анх удаа дэлхийд
тэргүүлэгч Forex capital market / FXCM /компанитай хамтран харилцагчиддаа хүргэн ажиллаж байна.

Капитал банк нь Монгол Улсын хууль, тогтоомжийг дээдлэн хїндэтгэж, зєвхєн хуулийн хїрээнд ил тод, шударга єрсєлдєєний
зарчмаар ажиллаж, бүрэн цахим харилцаан дээр суурилсан, харилцагчийн эрх ашгийг єндєрт єргєн, жижиг дунд
бизнесийг дэмжсэн, нийгмийн хариуцлагыг хэрэгжїїлэгч, байгаль орчинд ээлтэй ногоон банк байж,
Монгол улсад байгаль орчинд ээлтэй бичил ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлэх, улс орны эдийн засгийн тулгуур салбар
хөдөө аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах, хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах
ногоон аяны үйлсэд нэгдэн ажиллаж байна.
Хаяг:
|
Капитал банк, Төв байр,
Самбуугийн гудамж -43,
Улаанбаатар 211238, Монгол улс
|
|
Утас:
|
976 - 11- 50115040
|
|
Факс:
|
976 -11 - 310833
|